Иошуа 22:22-28 АБ2004

22 Хүчит Нэгэн, ЭЗЭН болох Бурхан, Хүчит Нэгэн, ЭЗЭН болох Бурхан! Тэр мэднэ. Мөн Израиль ч өөрөө мэдэг. Хэрэв энэ нь тэрслэл юм уу, ЭЗЭНий эсрэг итгэлгүй үйл байсан бол Эзэн энэ өдөр биднийг бүү авраг.

23 Хэрэв бид ЭЗЭНийг дагахаас эргэж, шатаалт буюу үр тариан, эсвэл эвийн тахилыг өргөлүүдийн дээр нь өргөхөөр өөрсдөдөө зориулан тахилын ширээ босгосон бол ЭЗЭН Өөрөө биднээс хариу нэхэг.

24 Харин үнэндээ бид санаа зовсондоо, “Хожим танай үр удам манай үр удамд «Израилийн Бурхан ЭЗЭНтэй та нар ямар холбоотой юм бэ?

25 ЭЗЭН Иорданыг Реубен болон Гадын хөвгүүд та бидний хоорондох хил болгосон. Та нарт ЭЗЭНий дотор ямар ч хувь ногдол үгүй билээ» хэмээн хэлж, тийнхүү танай үр удам манай үр удмыг ЭЗЭНээс эмээхгүй болгож магадгүй” гэсэн учраас үүнийг хийсэн билээ.

26 Тийм учраас бид хэлэхдээ “Бүгдээрээ тахилын ширээ барьцгаая! Шатаалт тахил болон өргөлийн төлөө бус,

27 харин энэ нь та бидний ба бидний дараагийн үеийнхний хооронд бид ЭЗЭНий өмнө шатаалт тахил, өргөл болон эвийн тахилаараа ЭЗЭНий үйлчлэлийг бүтээхийн тулд бөгөөд хожим танай үр удам манай үр удамд «ЭЗЭНий дотор та нарт ямар ч хувь ногдол байхгүй» хэмээн хэлэхгүйн тулд гэрч болохын төлөө билээ” гэв.

28 Тийм учраас бид “Хэрэв тэд бидэнд, эсвэл хожим бидний үе удамд үүнийг хэлбэл бид тэдэнд «Бидний өвөг эцгүүд шатаалт тахил юм уу, өргөлийн төлөө бус, харин та бидний хооронд гэрчлэл болгохын тулд барьж босгосон ЭЗЭНий тахилын ширээний хуулбарыг хар» хэмээн хэлнэ” гэж хэллээ.