Иошуа 24:21-27 АБ2004

21 Ард олон Иошуад—Үгүй, харин бид ЭЗЭНд үйлчлэх болно гэхэд

22 Иошуа ард олонд—Өөрт нь үйлчлэхээр ЭЗЭНийг сонгосныхоо гэрч нар та нар өөрсдөө болов гэхэд тэд—Бид гэрч нар мөн гэлээ.—

23 Тэгэхээр одоо дунд чинь байгаа харийн бурхдыг авч хаян, зүрх сэтгэлээ Израилийн Бурхан ЭЗЭН уруу хандуулагтун гэв.

24 Ард олон Иошуад—Бид өөрсдийн Бурхан ЭЗЭНд үйлчлэн, Түүний дуу хоолойг дагах болно гэлээ.

25 Тийнхүү Иошуа тэр өдөр ард олонтой гэрээ байгуулан, Шехемд тэдэнд зориулсан тогтоол ба зарлигийг үйлдэв.

26 Иошуа эдгээр үгсийг Бурханы хуулийн номд бичээд, том чулуу аван, түүнийг ЭЗЭНий ариун газрын дэргэд байсан царс модон доор байрлуулав.

27 Иошуа бүх ард олонд—Харагтун, энэ чулуу бидэнд гэрч болох болно. Учир нь та бидэнд айлдсан ЭЗЭНий бүх үгсийг энэ чулуу сонссон. Иймээс та нарыг өөрсдийн Бурханаас татгалзахгүй байхаар энэ нь та нарт гэрч болох болно гэв.