Иошуа 24:24-30 АБ2004

24 Ард олон Иошуад—Бид өөрсдийн Бурхан ЭЗЭНд үйлчлэн, Түүний дуу хоолойг дагах болно гэлээ.

25 Тийнхүү Иошуа тэр өдөр ард олонтой гэрээ байгуулан, Шехемд тэдэнд зориулсан тогтоол ба зарлигийг үйлдэв.

26 Иошуа эдгээр үгсийг Бурханы хуулийн номд бичээд, том чулуу аван, түүнийг ЭЗЭНий ариун газрын дэргэд байсан царс модон доор байрлуулав.

27 Иошуа бүх ард олонд—Харагтун, энэ чулуу бидэнд гэрч болох болно. Учир нь та бидэнд айлдсан ЭЗЭНий бүх үгсийг энэ чулуу сонссон. Иймээс та нарыг өөрсдийн Бурханаас татгалзахгүй байхаар энэ нь та нарт гэрч болох болно гэв.

28 Ингээд Иошуа ард олныг тус бүр өөрсдийнх нь өв уруу нь явуулав.

29 Энэ бүгдийн дараа ЭЗЭНий зарц, Нуны хүү Иошуа нэг зуун арван настайдаа нас эцэслэв.

30 Тэд Түүнийг Гааш уулын хойд талд орших Ефраимын уулархаг нутагт байх өөрийнх нь өвийн нутаг болох Тимнат-серад нутаглуулав.