1 Ингээд Иошуа өглөө эртлэн босов. Тэр Израилийн бүх хөвгүүдийн хамт Шиттимээс хөдлөн Иордан уруу ирж, гатлахынхаа өмнө тэндээ хонов.
2 Гурван хоногийн эцэст захирагчид хуаран дундуур явж,
3 хүмүүст тушаан—Та нарын Бурхан ЭЗЭНий гэрээний авдрыг Левийн тахилч нар дамнан явахыг хараад та бүхэн байрнаасаа хөдөлж, араас нь даган яв.
4 Харин авдар болон та нарын хооронд хоёр мянга орчим тохой зай байх ёстой. Түүнд бүү дөхөж ойрт. Та нар урьд нь энэ замаар хэзээ ч явж үзээгүй учраас түүнийг дагаж явбал аль замаар явахаа мэдэж авах болно гэв.
5 Тэгээд Иошуа хүмүүст—Өөрсдийгөө ариусгацгаа. Учир нь маргааш ЭЗЭН та нарын дунд гайхамшигт зүйлсийг хийх болно хэмээв.
6 Иошуа тахилч нартай ярин,—Гэрээний авдрыг аван, хүмүүсийн өмнө гарч голыг гатлан яв гэв. Тиймээс тэд гэрээний авдрыг авч, хүмүүсийн өмнө тэргүүлэн явав.