1 Ингээд үндэстэн бүхлээрээ Иорданыг гаталж дуусахад ЭЗЭН Иошуатай ярин—
2 Овог тус бүрээс нэг хүн буюу ард түмнээс нийт арван хоёр хүн авч,
3 “Иорданы голоос, тахилч нарын хөл бат зогсож буй газраас өөрсдөдөө арван хоёр чулуу авч, өргөн зөөгөөд, энэ шөнө хоноглох газраа аваачиж тавь” гэж тэдэнд тушаагтун гэжээ.
4 Тэгэхэд нь Иошуа овог тус бүрээс нэг хүн буюу Израилийн хөвгүүдээс өөрийн томилсон арван хоёр хүнийг дуудаад,
5 тэдэнд—ЭЗЭН Бурханыхаа авдар уруу Иорданы голд нь очин, Израилийн хөвгүүдийн овгуудын тоогоор хүн нэг бүр чулуу аван мөрөн дээрээ үүрээд авчир.