1 Израилийн хөвгүүдээс болж Иерихо чанд хаагдсан бөгөөд хэн ч орж, гарахгүй байв.
2 ЭЗЭН Иошуад—Хар, Би Иерихог хаантай нь хийгээд эрэлхэг дайчидтай нь хамт чиний гарт өгч байна.
3 Та нар буюу бүх цэрэг эрс хотыг нэг удаа тойрон алх. Үүнийг зургаан хоног хий.
4 Мөн долоон тахилч хуцын эврээр хийсэн долоон бүрээг авдрын өмнө авч явах ёстой. Долоо дахь өдөр нь та нар хотыг долоон удаа тойрч, тахилч нар бүрээг үлээгтүн.
5 Тэд хуцын эврийг уртаар хүнгэнүүлэхэд, та нар бүрээний дууг сонсохдоо, бүх хүмүүс маш чангаар хашхиралдах ёстой. Хотын хана доошоо нуран унаж, хүн бүр чигээрээ дайрагтун гэлээ.
6 Тэгээд Нуны хүү Иошуа тахилч нарыг дуудан—Гэрээний авдрыг ав. Долоон тахилчид долоон хуцын эврэн бүрээг бариулан ЭЗЭНий авдрын өмнө явуул гэж хэлэв.