Иошуа 6:12-18 АБ2004

12 Маргааш нь Иошуа өглөө эртлэн босож, мөн тахилч нар ЭЗЭНий авдрыг дамнав.

13 ЭЗЭНий авдрын өмнө долоон хуцын эврэн бүрээг авч явагч долоон тахилч урагш явж бүрээгээ хүнгэнүүлэв. Тэд бүрээгээ үлээн дуугаргах зуур зэвсэглэсэн эрчүүд тэдний өмнө алхлан, арын хамгаалагчид ЭЗЭНий авдрын ард явав.

14 Тийнхүү хоёр дахь өдөр тэд хотыг нэг тойрон алхаад, хуарандаа буцаж ирсэн. Тэд үүнийг зургаан өдөр гүйцэтгэв.

15 Долоо дахь өдөр тэд өглөө эрт үүр цайх үед босож, өмнөх аргаараа хотыг долоон удаа тойров. Гагцхүү тэр өдөр л тэд хотыг долоон удаа тойрчээ.

16 Долоо дахь удаагаа тойрох үед тахилч нар бүрээгээ үлээхэд Иошуа ард олонд хандан—Хашхирцгаа! Учир нь ЭЗЭН та нарт энэ хотыг өгсөн.

17 Энэ хот хорион дор байх болно. Хот болон доторх бүх юмс нь ЭЗЭНийх. Зөвхөн янхан эм Рахаб болон түүнтэй хамт гэрт нь байгаа бүх хүн амьд үлдэнэ. Учир нь тэр бидний явуулсан туршуулуудыг нуусан билээ.

18 Харин та нарын хувьд гэвэл, хориглогдсон зүйлсэд шунаж тэдгээрээс аваад, Израилийн хуаранг хараагдахад хүргэж, дээр нь гамшиг зовлон авчрахаас сэрэмжил.