Иошуа 6:23-27 АБ2004

23 Ингээд туршуулууд байсан залуучууд дотогш орж, Рахаб болон түүний эцэг эх, ах дүү нарыг хийгээд түүнд байсан бүхнийг авч ирэв. Тэд мөн түүний бүх хамаатнуудыг авчирж, Израилийн хуарангийн гадна талд байрлуулав.

24 Тэд хотыг доторх бүх зүйлтэй нь галдан шатаав. Зөвхөн алт мөнгө болон хүрэл төмөр зүйлсийг тэд ЭЗЭНий гэрийн эрдэнэсийн санд хийв.

25 Харин янхан эм Рахаб, түүний эцгийн гэрийнхэн болон түүнд хамаатай бүхнийг Иошуа хэлтрүүлэв. Иерихог тагнахаар Иошуагийн илгээсэн хоёр туршуулыг нуусан учраас тэр Израилийн дунд өнөөг хүртэл амьдарсан юм.

26 Тэр үед Иошуа тэдэнд тангараглан—Иерихо хотыг босгон барьсан хүн ЭЗЭНий өмнө хараагдаг. Тэр ууган хүүгээ золиослон хотын суурийг тавьж, отгон хүүгээ золиослон хаалгыг нь босгох болно гэв.

27 Ийнхүү ЭЗЭН Иошуатай хамт байж, түүний алдар цуу нь тэр нутаг даяар тархав.