Иошуа 6:7-13 АБ2004

7 Тэгээд тэр ард олонд—Урагшаа явж, хотыг тойрон алхагтун. ЭЗЭНий авдрын өмнө зэвсэглэсэн эрчүүдийг явуул гэж тушаав.

8 Иошуаг ард түмэнд хандан үгээ хэлсний дараа ЭЗЭНий өмнө долоон хуцын эврэн бүрээ барьсан долоон тахилч урагшлан бүрээгээ хүнгэнүүлэв. ЭЗЭНий гэрээний авдар тэднийг дагалаа.

9 Зэвсэглэсэн эрчүүд бүрээ үлээж байсан тахилч нарын өмнө явж, тэднийг хүнгэнүүлэн байх зуур арын хамгаалагчид авдрын ард явлаа.

10 Харин Иошуа хүмүүст тушаан хэлэхдээ—Намайг “Хашхир” гэж хэлэх тэр өдрийг хүртэл та нар хашхирч ч, дуугаа сонсгож ч мөн амнаасаа үг гаргаж ч болохгүй. Харин тэр үед хашхирагтун гэлээ.

11 Ингээд ЭЗЭНий авдар хотыг нэг удаа тойров. Тэгээд тэд хуарандаа буцан ирж, тэндээ шөнийг өнгөрөөв.

12 Маргааш нь Иошуа өглөө эртлэн босож, мөн тахилч нар ЭЗЭНий авдрыг дамнав.

13 ЭЗЭНий авдрын өмнө долоон хуцын эврэн бүрээг авч явагч долоон тахилч урагш явж бүрээгээ хүнгэнүүлэв. Тэд бүрээгээ үлээн дуугаргах зуур зэвсэглэсэн эрчүүд тэдний өмнө алхлан, арын хамгаалагчид ЭЗЭНий авдрын ард явав.