Иошуа 7:1-7 АБ2004

1 Гэвч Израилийн хөвгүүд хориглогдсон зүйлст итгэлгүй хандлагаар үйлдэв. Иуда овгийн Зерагийн хүү, Забдийн хүү, Кармийн хүү Ахан хориглосон зүйлсээс заримыг нь авав. Тийм учраас ЭЗЭНий уур хилэн Израилийн хөвгүүдийн эсрэг дүрэлзэв.

2 Иошуа Иерихогоос хоёр хүнийг Бетелийн зүүнтэйд орших, Бет-авены ойролцоо байдаг Аи уруу илгээн, тэдэнд—Явж очоод, нутгийг тагна гэв. Тэд явж, Аиг тагнав.

3 Тэд Иошуа уруу буцан ирж,—Бүх ард олныг бүү явуул. Зөвхөн хоёр юм уу, гурван мянга орчим хүн Аи уруу явах хэрэгтэй. Тэд цөөхүүлээ учраас бүх хүмүүсээ тэнд бүү туйлдуул гэв.

4 Ийнхүү ард олноос гурван мянга орчим хүн тийш очсон боловч Аин эрчүүдээс тэд зугтаав.

5 Аин эрчүүд тэднээс гучин зургаа орчим хүнийг алж, тэднийг хаалганаас Шебарим хүртэл нэхэн хөөж, бэл газарт тэднийг алав. Тиймээс ард олны зүрх мохон ус мэт болов.

6 Тэгээд Иошуа хувцсаа уран, ЭЗЭНий авдрын өмнө нүүрээрээ газарт унаж, орой болтол хэвтэв. Израилийн ахмадууд ч мөн тийнхүү үйлдэж, толгой дээрээ шороо цацлав.

7 Иошуа—Ай, Эзэн БУРХАН, юунд Та энэ ард олныг Иорданыг гатлуулан авч ирэв? Зөвхөн аморичуудын гарт биднийг өгч, устгуулахын тулд гэж үү? Бид Иорданы чанадад сэтгэл хангалуун оршин суусаар байсан ч болоосой!