Иошуа 7:18-24 АБ2004

18 Иошуа түүний гэрийнхнийг хүн тус бүрээр нь авчрахад, Иуда овгийн Зерахын хүү, Забдийн хүү, Кармийн хүү Ахан авагджээ.

19 Иошуа Аханд—Хүү минь, би чамаас гуйя. Израилийн Бурхан ЭЗЭНд алдрыг өгч, Түүнд магтаал өргө. Тэгээд юу хийснээ одоо надад хэл. Үүнийгээ надаас бүү нуу гэлээ.

20 Тэгэхэд нь Ахан Иошуад хариулсан нь—Үнэхээр би Израилийн Бурхан ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн. Миний хийсэн хэрэг гэвэл

21 олзон дотор Шинарын гоёмсог өмсгөл, хоёр зуун шекел мөнгө болон тавин шекел жинтэй алтан гулдмай байхыг би үзээд, шунахайран тэдгээрийг авсан. Үзэгтүн, тэдгээр зүйлс дороо мөнгөний хамт миний майхан доторх газарт нууцлагдсан байгаа гэв.

22 Иошуа элч нарыг явуулсанд тэд майхан уруу гүйн очиж харвал, тэдгээр зүйлс нь доороо мөнгөний хамт түүний майхан доторх газарт нууцлагдсан байв.

23 Тэд майхан дотроос тэдгээрийг авч, Иошуа болон Израилийн бүх хөвгүүдэд авчран, ЭЗЭНий өмнө асгав.

24 Ингээд Иошуа бүх Израилийн хамтаар Зерагийн хүү Аханыг мөнгө, өмсгөл, алтан гулдмай мөн түүний хөвгүүд, охид, үхэр, илжиг, хонь, майхан хийгээд түүнд байсан бүхнийг авч, Ахорын хөндийд авчрав.