Иошуа 7:2-8 АБ2004

2 Иошуа Иерихогоос хоёр хүнийг Бетелийн зүүнтэйд орших, Бет-авены ойролцоо байдаг Аи уруу илгээн, тэдэнд—Явж очоод, нутгийг тагна гэв. Тэд явж, Аиг тагнав.

3 Тэд Иошуа уруу буцан ирж,—Бүх ард олныг бүү явуул. Зөвхөн хоёр юм уу, гурван мянга орчим хүн Аи уруу явах хэрэгтэй. Тэд цөөхүүлээ учраас бүх хүмүүсээ тэнд бүү туйлдуул гэв.

4 Ийнхүү ард олноос гурван мянга орчим хүн тийш очсон боловч Аин эрчүүдээс тэд зугтаав.

5 Аин эрчүүд тэднээс гучин зургаа орчим хүнийг алж, тэднийг хаалганаас Шебарим хүртэл нэхэн хөөж, бэл газарт тэднийг алав. Тиймээс ард олны зүрх мохон ус мэт болов.

6 Тэгээд Иошуа хувцсаа уран, ЭЗЭНий авдрын өмнө нүүрээрээ газарт унаж, орой болтол хэвтэв. Израилийн ахмадууд ч мөн тийнхүү үйлдэж, толгой дээрээ шороо цацлав.

7 Иошуа—Ай, Эзэн БУРХАН, юунд Та энэ ард олныг Иорданыг гатлуулан авч ирэв? Зөвхөн аморичуудын гарт биднийг өгч, устгуулахын тулд гэж үү? Бид Иорданы чанадад сэтгэл хангалуун оршин суусаар байсан ч болоосой!

8 Эзэн минь, нэгэнт Израиль дайсандаа нуруугаа харуулан зугтсанаас хойш би юу хэлэх вэ?