23 Тэд майхан дотроос тэдгээрийг авч, Иошуа болон Израилийн бүх хөвгүүдэд авчран, ЭЗЭНий өмнө асгав.
24 Ингээд Иошуа бүх Израилийн хамтаар Зерагийн хүү Аханыг мөнгө, өмсгөл, алтан гулдмай мөн түүний хөвгүүд, охид, үхэр, илжиг, хонь, майхан хийгээд түүнд байсан бүхнийг авч, Ахорын хөндийд авчрав.
25 Иошуа—Чи юунд биднийг зовоосон бэ? Энэ өдөр ЭЗЭН чамайг зовооно гэлээ. Ингээд бүх Израиль тэдэн уруу чулуу шидлэв. Тэдэн уруу чулуу чулуудсаны дараа галаар шатаав.
26 Тэгээд Аханы дээр том чулуун овоог босгосон нь энэ өдрийг хүртэл байсаар байна. Тэгээд ЭЗЭНий догшин уур хилэн намдав. Тиймээс ч тэр газар энэ өдрийг хүртэл Ахорын хөндий хэмээн нэрлэгдсээр ирэв.