Иошуа 8:15-21 АБ2004

15 Иошуа болон бүх израильчууд тэдэнд цохигдсон мэт дүр үзүүлж, цөлийн замаар зугтаалаа.

16 Хотод байсан бүх хүмүүс израильчуудыг мөшгөн хөөхөөр дуудагдаж, тэд Иошуаг хөөсөөр хотоос алслагдав.

17 Ийнхүү Аи болон Бетелд Израилийн араас явалгүй үлдсэн нэг ч эр хүн байсангүй. Тэд хотыг хамгаалалтгүй орхин, Израилийг нэхжээ.

18 Тэгтэл ЭЗЭН Иошуад—Гарт чинь байгаа жадыг Аи тийш сунга. Учир нь Би тэр хотыг гарт чинь өгөх болно гэлээ. Ийнхүү Иошуа гартаа байсан жадыг хот уруу сунгав.

19 Бүгэлтэнд байсан эрчүүд байрнаасаа хурдан гарч, Иошуаг гараа сунгах үед хот уруу нэвтрэн гүйн орж, түүнийг эзлээд, яаравчлан хотод гал тавив.

20 Аин эрчүүд хойшоо эргэн хартал хотын утаа тэнгэр өөд олгойдож байлаа. Цөл уруу зугтаж байсан израильчууд мөшгөгчдийнхөө өөдөөс гэнэт эргэн довтолсонд, тэд цаашаа ч наашаа ч зугтах аргагүй болов.

21 Бүгэлтийнхэн хотыг эзэлж, хотоос утаа гарахыг Иошуа болон бүх Израиль хараад, эргэж Аин эрчүүдийг хядав.