Иошуа 8:22-28 АБ2004

22 Тэдэнтэй тулахаар бусад израильчууд ч хотоос гарч ирсэн учир тэд аль ч талаасаа израильчуудад хавчигдан, урхинд оров. Тэднээс амьд гарсан юм уу, зугтсан хэн ч үлдэхгүй болтол израильчууд тэднийг устгав.

23 Харин тэд Аин хааныг амьдаар нь барьж Иошуад авчрав.

24 Израильчууд Аин бүх хүмүүсийг өөрсдийг нь мөшгөн хөөж байсан цөл газрын хээр талд илдний ирээр хядаж дуусгаад, Аи уруу буцан очиж, тэнд байсан бүгдийг илдний ирээр цавчив.

25 Тэр өдөр алагдсан эрэгтэй эмэгтэй бүх хүмүүс арван хоёр мянга буюу Аин бүх хүмүүс байлаа.

26 Учир нь Аин бүх оршин суугчдыг хүйс тэмтэрч дуусталаа Иошуа жад сунгасан гараа буулгасангүй.

27 Иошуад тушаасан ЭЗЭНий зарлигийн дагуу тэр хотын зөвхөн мал сүрэг ба эд хөрөнгийг израильчууд өөрсдөдөө олз болгон авав.

28 Ийнхүү Иошуа Аиг галдан шатааж, түүнийг мөнхийн нуранги болгож, энэ нь өнөөг хүртэл балгас хэвээр байна.