Иошуа 8:4-10 АБ2004

4 Иошуа тэдэнд тушаан—Анхаарагтун, та нар хотын ар талд отох гэж байна. Хотоос хэтэрхий холдолгүй, харин бүгд бэлэн бай.

5 Тэгэхэд би өөрийн хамт байгаа бүх хүмүүстэйгээ хот уруу дөхөн очно. Тэд урьдын адил биднийг угтан гарч ирэхэд, бид тэднээс зугтана.

6 Тэд хотоос холдтол бид зугтах бөгөөд тэд бидний араас нэхэн гарч, дотроо “Израильчууд урьдын адил биднээс зугтаж байна” гэж бодох болно.

7 Та нар нуувчаасаа гаран, хотыг эзэл. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН хотыг та нарын гарт өгөх болно.

8 Та нар хотыг эзэлснийхээ дараа хотод гал тавь. Та нар ЭЗЭНий тушаалын дагуу үүнийг үйлд. Анхаарагтун, би та нарт тушаасан билээ гэв.

9 Ийнхүү Иошуа тэднийг явуулсанд тэд Бетел ба Аин хооронд, Аин баруун талд очин бүгэцгээв. Харин Иошуа тэр шөнийг ард олны дунд өнгөрөөв.

10 Иошуа өглөө эртлэн босож, эрчүүдээ дуудан цуглуулаад, Израилийн ахмадуудын хамтаар өөрөө ард олноо тэргүүлээд, Аи уруу явав.