1 Иорданы чанад, уулархаг нутаг болон нам дор газарт ба Ливаны зүг дэх Их Тэнгисийн бүх эргийн дагуух хитчүүд, аморичууд, канаанчууд, перизчүүд хивичүүд, иебусчуудын бүх хаад үүнийг сонсоод,
2 Иошуа болон Израилийн эсрэг дайтахаар тэд хамтдаа цуглаж үгсэн нийлэв.
3 Гибеоны оршин суугчид Иошуа, Иерихо болон Аиг хэрхсэнийг сонсоод,
4 заль зохион, элч нарыг илгээхдээ элэгдэж хуучирсан уут шуудай болон язарч урагдсан, нөхөн торгоосон, хуучирсан дарсны хөхүүр зэргийг илжгэн дээрээ ачиж,
5 хөлдөө хуучирсан шаахай, биедээ хуучирсан хувцас өмсөв. Тэдний хоол хүнс болох талх нь хатаж, үйрсэн байлаа.
6 Тэд Гилгал дахь хуаран уруу Иошуа дээр очиж, түүнд болон израильчуудад—Бид алс холын нутгаас ирсэн. Тиймд одоо бидэнтэй хэлцэл хийгээч гэв.—
7 Та нар манай газар нутагт амьдардаг байж магадгүй. Тэгвэл бид та нартай хэрхэн хэлцэл хийх вэ? гэж израильчууд хивичүүдэд хэлэв.