Иошуа 9:11-17 АБ2004

11 Тиймээс манай ахлагчид болон манай нутгийн бүх оршин суугчид бидэнд захин “Замын хүнсээ авч яван, тэдэнтэй уулзаж «Бид таны боолууд билээ. Тиймд одоо бидэнтэй хэлцэл хийгээч» хэмээн гуй” гэсэн юм.

12 Та нарыг зорин гарсан тэр өдөр энэ талхыг бид хүнс болгон гэрүүдээсээ авахад тэр нь бүлээн байсан. Харин одоо харагтун, энэ нь хатаж үйрчээ.

13 Мөн бидний дүүргэсэн энэ дарсны хөхүүрүүд шинэ байсан, харин одоо язарч урагдсан. Мөн бидний шаахай, хувцас хунар ч алс холын замд элэгдэн хуучрав гэлээ.

14 Тэгтэл израильчууд тэдний хүнснээс хэсгийг авч, ЭЗЭНий зөвлөгөөг асуусангүй.

15 Тэгээд Иошуа тэднийг амьд үлдээх энхийн гэрээг тэдэнтэй хийж, чуулганы удирдагчид тэдэнд тангараглав.

16 Тэдэнтэй гэрээ байгуулснаас хойш гурван хоногийн дараа тэд бол өөрсдийнх нь нутагт амьдарч буй хөрш үндэстэн болохыг нь израильчууд сонсов.

17 Дараа нь Израилийн хөвгүүд хөдөлж, Гибеон, Хефира, Беерот, мөн Кириат-иеарим зэрэг хотууд уруугаа гурав дахь өдрөө хүрч ирэв.