Иошуа 9:3-9 АБ2004

3 Гибеоны оршин суугчид Иошуа, Иерихо болон Аиг хэрхсэнийг сонсоод,

4 заль зохион, элч нарыг илгээхдээ элэгдэж хуучирсан уут шуудай болон язарч урагдсан, нөхөн торгоосон, хуучирсан дарсны хөхүүр зэргийг илжгэн дээрээ ачиж,

5 хөлдөө хуучирсан шаахай, биедээ хуучирсан хувцас өмсөв. Тэдний хоол хүнс болох талх нь хатаж, үйрсэн байлаа.

6 Тэд Гилгал дахь хуаран уруу Иошуа дээр очиж, түүнд болон израильчуудад—Бид алс холын нутгаас ирсэн. Тиймд одоо бидэнтэй хэлцэл хийгээч гэв.—

7 Та нар манай газар нутагт амьдардаг байж магадгүй. Тэгвэл бид та нартай хэрхэн хэлцэл хийх вэ? гэж израильчууд хивичүүдэд хэлэв.

8 Харин тэд Иошуад—Бид таны боолууд билээ гэхэд Иошуа—Та нар хэн болоод хаанаас ирсэн юм бэ? гэв.

9 Тэд түүнд—Таны Бурхан ЭЗЭНий нэр алдрын улмаас таны зарц нар болох бид алс холын нутгаас ирлээ. Учир нь бид Түүний тухай мэдээг болон Түүний Египетэд хийсэн бүхнийг сонсов.