Иошуа 9:5-11 АБ2004

5 хөлдөө хуучирсан шаахай, биедээ хуучирсан хувцас өмсөв. Тэдний хоол хүнс болох талх нь хатаж, үйрсэн байлаа.

6 Тэд Гилгал дахь хуаран уруу Иошуа дээр очиж, түүнд болон израильчуудад—Бид алс холын нутгаас ирсэн. Тиймд одоо бидэнтэй хэлцэл хийгээч гэв.—

7 Та нар манай газар нутагт амьдардаг байж магадгүй. Тэгвэл бид та нартай хэрхэн хэлцэл хийх вэ? гэж израильчууд хивичүүдэд хэлэв.

8 Харин тэд Иошуад—Бид таны боолууд билээ гэхэд Иошуа—Та нар хэн болоод хаанаас ирсэн юм бэ? гэв.

9 Тэд түүнд—Таны Бурхан ЭЗЭНий нэр алдрын улмаас таны зарц нар болох бид алс холын нутгаас ирлээ. Учир нь бид Түүний тухай мэдээг болон Түүний Египетэд хийсэн бүхнийг сонсов.

10 Бас Иорданы цаад талд байсан Аморийн хоёр хаан болох Хешбоны хаан Сихон болон Аштаротод байсан Башаны хаан Ог нарт Түүний үйлдсэн бүгдийг мэдсэн.

11 Тиймээс манай ахлагчид болон манай нутгийн бүх оршин суугчид бидэнд захин “Замын хүнсээ авч яван, тэдэнтэй уулзаж «Бид таны боолууд билээ. Тиймд одоо бидэнтэй хэлцэл хийгээч» хэмээн гуй” гэсэн юм.