Иов 1:10-16 АБ2004

10 Та түүний дээр болон түүний гэр орон, түүнд байгаа бүхний дээр бүх талд нь хэрэм босгоогүй гэж үү? Та түүний гарын бүтээлийг ерөөж, түүний эд баялаг нутагт нь олширлоо.

11 Харин одоо Өөрийн мутраа сунган, түүнд байгаа бүхэнд хүрээч. Тэрээр Таны нүүрэн дээр Таныг зайлшгүй хараах болно гэв.

12 Тэгэхэд ЭЗЭН Сатанд—Үзэгтүн, түүнд байгаа бүхэн чиний мэдэлд байна, чи түүнд гараа л бүү хүргэ гэжээ. Ингээд Сатан ЭЗЭНий оршихуйгаас зайлан оджээ.

13 Түүний хөвгүүд ба охид өөрсдийн хамгийн том ахын гэрт идэцгээж, дарс ууцгааж байсан өдөр

14 Иов уруу нэгэн элч ирж,—Үхрүүд газар хагалж, илжигнүүд ч хажууханд нь идээшилж байв.

15 Савечууд довтолж, тэднийг булаан авчээ. Тэд бас зарц нарыг илдний ирээр хөнөөсөн бөгөөд би ганцаараа танд хэлэхээр зугтааж ирлээ гэв.

16 Түүнийг ярьж байтал өөр нэг нь бас ирж,—Тэнгэрээс Бурханы гал бууж, хонин сүрэг болон зарц нарыг чинь шатаан устгасан бөгөөд би ганцаараа танд хэлэхээр зугтааж ирлээ гэв.