Иов 1:12-18 АБ2004

12 Тэгэхэд ЭЗЭН Сатанд—Үзэгтүн, түүнд байгаа бүхэн чиний мэдэлд байна, чи түүнд гараа л бүү хүргэ гэжээ. Ингээд Сатан ЭЗЭНий оршихуйгаас зайлан оджээ.

13 Түүний хөвгүүд ба охид өөрсдийн хамгийн том ахын гэрт идэцгээж, дарс ууцгааж байсан өдөр

14 Иов уруу нэгэн элч ирж,—Үхрүүд газар хагалж, илжигнүүд ч хажууханд нь идээшилж байв.

15 Савечууд довтолж, тэднийг булаан авчээ. Тэд бас зарц нарыг илдний ирээр хөнөөсөн бөгөөд би ганцаараа танд хэлэхээр зугтааж ирлээ гэв.

16 Түүнийг ярьж байтал өөр нэг нь бас ирж,—Тэнгэрээс Бурханы гал бууж, хонин сүрэг болон зарц нарыг чинь шатаан устгасан бөгөөд би ганцаараа танд хэлэхээр зугтааж ирлээ гэв.

17 Түүнийг ярьж байтал өөр нэг нь бас ирж,—Халдеичуудын гурван бүлэг дээрэмчид тэмээнүүдийг дээрэмдэн авч, зарц нарыг илдний ирээр алсан бөгөөд би ганцаараа танд хэлэхээр зугтааж ирлээ гэв.

18 Түүнийг ярьж байтал өөр нэг нь бас ирж,—Таны хөвгүүд, охид том ахынхаа гэрт идэцгээн, дарс ууцгааж байтал,