18 Түүнийг ярьж байтал өөр нэг нь бас ирж,—Таны хөвгүүд, охид том ахынхаа гэрт идэцгээн, дарс ууцгааж байтал,
19 харагтун, цөлийн цаанаас их салхи дэгдэн босож, байшингийн дөрвөн буланг цохисонд, байшин нь залуусын дээрээс нурж, тэд үхсэн бөгөөд би ганцаараа танд хэлэхээр зугтааж ирлээ гэв.
20 Тэгэхэд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусуулан, газар унаж мөргөв.
21 Тэрээр—Би эхийнхээ хэвлийнээс нүцгэн ирсэн,би тийшээ ч нүцгэн буцна.ЭЗЭН өгсөн, ЭЗЭН зайлуулан авлаа.ЭЗЭНий нэр алдаршиггэв.
22 Энэ бүхэн болж байхад Иов нүгэл хийсэнгүй, Бурханыг ч буруутгасангүй.