Иов 1:7-13 АБ2004

7 ЭЗЭН Сатанд—Чи хаанаас ирэв? гэхэд Сатан ЭЗЭНд хариулан,—Газар дэлхий дээгүүр хэрэн хэсүүчилсээр ирлээ гэв.

8 ЭЗЭН Сатанд—Миний боол Иовын талаар чи бодов уу? Түүн шиг Бурханаас эмээдэг, бузар муугаас зайлдаг, гэм зэмгүй, шулуун шударга хүн газар дэлхий дээр ганц ч алга гэв.

9 Тэгэхэд Сатан ЭЗЭНд хариулан,—Иов утга учиргүйгээр Бурханаас эмээдэг гэж үү?

10 Та түүний дээр болон түүний гэр орон, түүнд байгаа бүхний дээр бүх талд нь хэрэм босгоогүй гэж үү? Та түүний гарын бүтээлийг ерөөж, түүний эд баялаг нутагт нь олширлоо.

11 Харин одоо Өөрийн мутраа сунган, түүнд байгаа бүхэнд хүрээч. Тэрээр Таны нүүрэн дээр Таныг зайлшгүй хараах болно гэв.

12 Тэгэхэд ЭЗЭН Сатанд—Үзэгтүн, түүнд байгаа бүхэн чиний мэдэлд байна, чи түүнд гараа л бүү хүргэ гэжээ. Ингээд Сатан ЭЗЭНий оршихуйгаас зайлан оджээ.

13 Түүний хөвгүүд ба охид өөрсдийн хамгийн том ахын гэрт идэцгээж, дарс ууцгааж байсан өдөр