1 Би өөрийн амьдралаа үзэн яддаг.Би өөрийн гомдлоо бүрэн гаргана.Би сэтгэлийнхээ уй гашуу дотор ярих болно.
2 Би Бурханд “Намайг бүү буруушаагаач.Та яагаад надтай тэмцээд байгаагаа надад мэдүүлээч” гэж хэлэх болно.
3 Өөрийн гарын хөдөлмөрийг дарлан,хэрэгсэхгүй болгож,хорон муу хүмүүсийн хуйвалдаануудыг таашаан үзэх ньТаны хувьд үнэхээр зөв хэрэг юм уу?
4 Танд махан нүд байдаг уу?Эсвэл Та хүний хардаг шиг хардаг уу?