4 Танд махан нүд байдаг уу?Эсвэл Та хүний хардаг шиг хардаг уу?
5 Таны өдрүүд мөнх бус нэгний өдрүүдийн адил,эсвэл Таны жилүүд хүний жилүүдийн адил болоод
6 Та миний гэм бурууг хайж,миний нүглийг ухаж төнхдөг үү?
7 Таны мэдлэгийн ёсоор бол би үнэндээ гэмтэй бус юм.Гэвч Таны мутраас гарах аврал алга.
8 Таны мутар надад хэлбэр дүрс оруулж,намайг бүхэлд нь бүтээсэн байтал Та намайг устгах байсан гэж үү?
9 Та намайг шавар мэт бүтээснээ одоо санаач.Та намайг буцаагаад шороо болгох байсан гэж үү?
10 Та намайг сүү шиг цутгаж,бяслаг шиг бүрэлдүүлж,