5 Таны өдрүүд мөнх бус нэгний өдрүүдийн адил,эсвэл Таны жилүүд хүний жилүүдийн адил болоод
6 Та миний гэм бурууг хайж,миний нүглийг ухаж төнхдөг үү?
7 Таны мэдлэгийн ёсоор бол би үнэндээ гэмтэй бус юм.Гэвч Таны мутраас гарах аврал алга.
8 Таны мутар надад хэлбэр дүрс оруулж,намайг бүхэлд нь бүтээсэн байтал Та намайг устгах байсан гэж үү?
9 Та намайг шавар мэт бүтээснээ одоо санаач.Та намайг буцаагаад шороо болгох байсан гэж үү?
10 Та намайг сүү шиг цутгаж,бяслаг шиг бүрэлдүүлж,
11 намайг арьс ба махаар хучиж,яс болон шөрмөсөөр хамтад нь холбоогүй гэж үү?