8 Таны мутар надад хэлбэр дүрс оруулж,намайг бүхэлд нь бүтээсэн байтал Та намайг устгах байсан гэж үү?
9 Та намайг шавар мэт бүтээснээ одоо санаач.Та намайг буцаагаад шороо болгох байсан гэж үү?
10 Та намайг сүү шиг цутгаж,бяслаг шиг бүрэлдүүлж,
11 намайг арьс ба махаар хучиж,яс болон шөрмөсөөр хамтад нь холбоогүй гэж үү?
12 Та надад амьдрал болон хайр энэрлийг бэлэглэсэн билээ.Таны халамж сүнсийг минь хамгаалсан билээ.
13 Гэтэл эдгээр зүйлсийг Та Өөрийн зүрхэнд хадгалжээ.Тэр зүйл Таны дотор байгааг би мэднэ.
14 Хэрэв би нүгэл үйлддэг бол,тэгвэл Та намайг ажиглан харж,миний гэм буруугаас намайг ангижруулахгүй байх байсан.