4 Учир нь чи “Миний сургаал бол цэвэр бөгөөдби та нарын нүдэнд гэмгүй билээ” гэж хэлсэн юм.
5 Харин Бурхан ярьж,чиний эсрэг Өөрийн уруулыг нээж,
6 чамд мэргэн ухааны нууцуудыг үзүүлдэг ч болоосой!Учир нь жинхэнэ мэргэн ухаан хоёр талтай юм.Тэгвэл Бурхан чиний гэм буруугийн нэг хэсгийг мартдаг болохыг мэдтүгэй.
7 Чи судалснаараа Бурханы гүнийг олж чадах уу?Эсвэл чи Төгс Хүчит Нэгэний хязгаарыг олж чадах уу?
8 Тэдгээр нь тэнгэрээс ч өндөр.Чи юу хийж чадах юм бэ?Тэдгээр нь Үхэгсдийн орноос ч гүн.Чи юу мэдэж чадах юм бэ?
9 Түүний хэмжээс газар дэлхийгээс ч урт,далайгаас ч өргөн юм.
10 Хэрэв Тэрээр өнгөрөн явж,хорьж, эсвэл чуулганыг дуудвалхэн Түүнийг хориглож чадах юм бэ?