16 Хүч чадал хийгээд мэргэн ухаан Түүнтэй хамт бөгөөдтөөрөлдөгч хийгээд төөрөлдүүлэгч нь Түүнд харьяалагддаг юм.
17 Тэрээр зөвлөхүүдийг хөл нүцгэн явуулж,шүүгчдийг ч тэнэгүүд болгодог.
18 Тэрээр хаадын хүлээсүүдийг сулладаг бөгөөдтэдний ууцыг бүсээр бүсэлдэг.
19 Тэрээр тахилч нарыг хөл нүцгэн явуулж,хүчирхэг хүмүүсийг ч хөмөрдөг.
20 Тэрээр итгэлт хүмүүсийн хэлэх үгсийг үгүй болгож,ахмадуудын гярхай ухааныг ч зайлуулдаг.
21 Тэрээр язгууртнууд дээр жигшүүрийг асгаж,хүчтэнүүдийн бүсийг сулруулдаг аж.
22 Тэрээр харанхуйгаас гүн зүйлсийг илчилж,гүн харанхуйг гэрэлд авчирдаг аж.