7 Харин одоо араатан амьтдаас асуу, тэд чамд сургаг.Мөн тэнгэрийн шувуудаас асуу, тэд чамд хэлж өгөг.
8 Эсвэл газар дэлхийтэй ярилцаж,тэрээр чамд сургаг.Далайн загас чамд тунхаглаг.
9 ЭЗЭНий мутар үүнийг хийсэн гэдгийгэдгээр бүгдийн дунд хэн мэддэггүй юм бэ?
10 Түүний мутарт алив амьд бүхний амь хийгээдбүх хүн төрөлхтний амьсгал байдаг.
11 Ам хоолоо амталдгийн адил чих үгийг нягталдаг бус уу?
12 Мэргэн ухаан ахмад настангуудтай байдаг бөгөөдурт удаан амьдрал бол ухаарал юм.
13 Мэргэн ухаан хийгээд хүч Түүнтэй хамт байх бөгөөдзөвлөгөө хийгээд ухаарал Түүнд харьяалагддаг.