1 Харагтун, миний нүд бүхнийг харж,миний чих сонсож, үүнийг ойлгосон юм.
2 Та нарын мэддэгийг би ч бас мэднэ.Та нараас дутах юм надад үгүй.
3 Харин би Төгс Хүчит Нэгэнтэй ярилцсан ч болоосой.Бурхантай маргахыг би хүсдэг.
4 Харин та нар худал хуурмагаар хүрээлдэг.Та нар бүгдээрээ олиггүй эмч нар юм.
5 Та нар бүрмөсөн дуугүй байж,тэр нь та нарын мэргэн ухаан болоосой!
6 Миний эргэцүүллүүдийг сонсож,миний уруулын эсэргүүцлийг чагна.