1 Эмэгтэйгээс төрдөг хүн амьдралаар богино бөгөөдбэрхшээлээр дүүрэн ажгуу.
2 Цэцэг мэт тэрээр соёолон гарч, хатан хорчийдог.Тэрээр бас сүүдэр мэт зугтан одож, зогсдоггүй ажээ.
3 Та бас түүн уруу мэлмийгээ нээж,түүнийг Өөрийн хамт шүүлтэд авчирдаг ажээ.
4 Хэн бузраас цэврийг бий болгож чадах вэ?Хэн ч үгүй.
5 Түүний өдрүүд тодорхойлогдсон хойно саруудынх тоо Тантай хамт.Та түүний хязгааруудыг тогтоодог бөгөөдтэрээр давж чаддаггүй аж.
6 Хөлсний хүн мэт өдрүүдээ дуусгах хүртэл тэрээр амрахын тулдТа түүнээс харцаа эргүүлээч.
7 Тэрээр дахин соёолж,түүний нахианууд устахгүй гэсэн найдвар огтлогдоход нь ч модонд бий.