12 Яагаад сэтгэл чинь чамайг авч явна вэ?Юунд нүд чинь гялалзан,
13 ингэснээрээ чи өөрийн сүнсээ Бурханы эсрэг эргүүлж,амнаасаа үгсийг гаргана вэ?
14 Цэвэр байхаар хүн гээч нь юу юм бэ?Зөвт байхаар эмэгтэйгээс төрсөн нэгэн нь юу юм бэ?
15 Үзэгтүн, Тэрээр Өөрийн ариун нэгнүүддээ ч итгэдэггүй бөгөөдтэнгэрүүд ч хүртэл Түүний мэлмийд цэвэр биш байдаг.
16 Тэр тусмаа жигшмээр, завхарсан нэгэн буюу гэм бурууг ус адил уудаг хүн ямар байх бол!
17 Би чамд хэлье, намайг сонс.Юу үзсэнээ ч би бас мэдүүлэх болно.
18 Мэргэдийн өөрсдийн эцэг өвгөдөөс нуулгүй хэлсэнийг ч мэдүүлнэ.