15 Үзэгтүн, Тэрээр Өөрийн ариун нэгнүүддээ ч итгэдэггүй бөгөөдтэнгэрүүд ч хүртэл Түүний мэлмийд цэвэр биш байдаг.
16 Тэр тусмаа жигшмээр, завхарсан нэгэн буюу гэм бурууг ус адил уудаг хүн ямар байх бол!
17 Би чамд хэлье, намайг сонс.Юу үзсэнээ ч би бас мэдүүлэх болно.
18 Мэргэдийн өөрсдийн эцэг өвгөдөөс нуулгүй хэлсэнийг ч мэдүүлнэ.
19 Зөвхөн тэдэнд газар нутаг өгөгдсөн бөгөөдтэдний дундуур харийн ямар ч хүн өнгөрөөгүй билээ.
20 Хорон муу хүн бүх өдрүүдийн турш өвчин дотор тарчилдаг бөгөөдхаргис хүнд хадгалагдсан жилүүд тоотой бөлгөө.
21 Түгшүүрийн чимээ чихэнд нь байна.Амар амгалан байхад нь сүйтгэгч түүн дээр ирдэг аж.