2 Мэргэн хүн хоосон мэдлэгийг ярьж,өөрийгөө дорнын салхиар дүүргэдэг байх ёстой гэж үү?
3 Тэрээр хэрэггүй яриа,эсвэл ашиг өгдөггүй үгсээр маргадаг байх ёстой юу?
4 Үнэндээ чи хүндэтгэлийг зайлуулж,Бурханы өмнөх бясалгалыг саатуулж байна.
5 Чиний гэм буруу амыг чинь сургадаг бөгөөдчи зальтны хэлийг сонгодог.
6 Би биш, өөрийн чинь ам чамайг буруутгадаг.Өөрийн чинь уруул чиний эсрэг гэрчилдэг.
7 Чи анхны хүн болон төрж,эсвэл толгодоос ч өмнө бүтээгдсэн үү?
8 Чи Бурханы нууц зөвлөгөөг сонссон бөгөөдмэргэн ухааныг өөрөөрөө хязгаарладаг уу?