1 Дараа нь шух хүн Билдад хариулж—
2 Чи хир удаан үгсийн араас хөөцөлдөх юм бэ?Ухаарснаа үзүүл, дараа нь бид ярилцаж чадна.
3 Яагаад бид чиний нүдэнд араатан амьтад шиг,тэнэг хүн шиг тооцогдсон юм бэ?
4 Уурандаа өөрийгөө тастдаг чи минь,чиний төлөө газар дэлхий хоосорч,хад чулуу байрнаасаа хөдлөх болж байна уу?
5 Үнэндээ хорон муу хүний гэрэл унтарч,түүний галын дөл ямар ч гэрэл өгдөггүй.