1 Тэгэхэд Иов хариулан—
2 Хэдий болтол та нар намайг тарчлааж,үгсээр намайг бяцлах юм бэ?
3 Та нар намайг ийнхүү арван удаа доромжиллоо.Намайг буруутгахаасаа ч та нар ичдэггүй билээ.
4 Хэрэв би үнэхээр алдсан байсан ч алдаа минь наддаа л үлдэнэ.
5 Хэрэв та нар үнэхээр миний эсрэг өөрсдийгөө дөвийлгөж,миний шившгийг надад нотолж байгаа бол,
6 Бурхан намайг буруутгаж,миний эргэн тойронд Өөрийн торыг татсаныг мэдтүгэй.
7 Харагтун, би “Хүчирхийлэл!” хэмээн орилдог боловч ямар ч хариу авдаггүй.Би тусламж эрэн хашхирдаг, харин ямар ч шударга ёс алга.