18 Жаахан хүүхдүүд хүртэл намайг жигшдэг.Намайг босоход тэд миний эсрэг ярьдаг юм.
19 Бүх зөвлөхүүд минь намайг үзэн яддаг бөгөөдминий хайрлаж байдаг хүмүүс ч миний эсрэг эргэжээ.
20 Миний яс нь арьс, махтайгаа наалдаж,би шүднийхээ буйлтай л үлдлээ.
21 Бурханы мутар намайг цохисон тул миний анд нөхөд та нарнамайг өрөвдөөч, намайг өрөвдөөч.
22 Юунд та нар Бурханы адил намайг хавчиж,миний маханд цадахгүй байна вэ?
23 Миний үгс бичигдсэн байдаг ч болоосой!Тэд номд буулгагддаг ч болоосой!
24 Төмөр зоруул болон тугалгаар тэд хад чулуун дээр үүрд мөнхөд сийлэгддэг ч болоосой!