4 Хэрэв би үнэхээр алдсан байсан ч алдаа минь наддаа л үлдэнэ.
5 Хэрэв та нар үнэхээр миний эсрэг өөрсдийгөө дөвийлгөж,миний шившгийг надад нотолж байгаа бол,
6 Бурхан намайг буруутгаж,миний эргэн тойронд Өөрийн торыг татсаныг мэдтүгэй.
7 Харагтун, би “Хүчирхийлэл!” хэмээн орилдог боловч ямар ч хариу авдаггүй.Би тусламж эрэн хашхирдаг, харин ямар ч шударга ёс алга.
8 Тэрээр замыг минь тагласан нь би нэвтрэн гарч чадахгүйн тулд бөгөөдтэрээр жимүүд дээр минь харанхуйг буулгажээ.
9 Тэрээр алдар хүндийг минь надаас зайлуулж,тэргүүнээс минь титмийг тайлж авсан юм.
10 Тэрээр намайг тал бүрд сүйтгэдэг бөгөөд би өнгөрлөө.Тэрээр найдварыг минь мод мэт үндсээр сугалан хаяв.