9 Тэрээр алдар хүндийг минь надаас зайлуулж,тэргүүнээс минь титмийг тайлж авсан юм.
10 Тэрээр намайг тал бүрд сүйтгэдэг бөгөөд би өнгөрлөө.Тэрээр найдварыг минь мод мэт үндсээр сугалан хаяв.
11 Тэрээр бас Өөрийн уураа миний эсрэг ноцоож,намайг Өөрийн дайснаа хэмээн үзсэн билээ.
12 Түүний цэргүүд хамтдаа ирж, миний эсрэг чиглэж,майхныг минь бүслэн буудалладаг.
13 Тэрээр ах дүүсийг минь надаас хол явуулсан бөгөөдтанилууд минь надаас бүрмөсөн дөлөх болжээ.
14 Төрөл төрөгсөд минь дайжсан бөгөөддотнын нөхөд минь намайг мартав.
15 Миний гэрт амьдрагсад хийгээд шивэгчид минь хүртэл намайг танихгүй хүнд тооцдог.Тэдний нүдэнд би харь хүн билээ.