Иов 2:2-8 АБ2004

2 ЭЗЭН Сатанд—Чи хаанаас ирэв? гэхэд, Сатан ЭЗЭНд хариулан,—Газар дэлхийгээр хэрэн хэсүүчилсээр ирлээ гэв.

3 ЭЗЭН Сатанд—Миний боол Иовын талаар чи бодов уу? Түүн шиг Бурханаас эмээдэг, бузар муугаас зайлдаг, гэм зэмгүй, шулуун шударга хүн газар дэлхий дээр нэг ч алга. Ямар ч учир шалтгаангүйгээр түүнийг сүйрүүлэхээр чи Намайг түүний эсрэг турхирсан боловч тэрээр үнэнч шударга байдлаа хадгалсаар л байна гэв.

4 Сатан ЭЗЭНд хариулан—Арьсыг арьсаар! Тийм ээ, өөрт байгаа бүхнээ хүн амийнхаа төлөө өгдөг юм.

5 Харин одоо Өөрийн мутраа сунгаж, түүний яс ба маханд хүргээч. Тэр Таны нүүрэн дээр Таныг хараах болно гэв.

6 Тиймээс ЭЗЭН Сатанд—Үзэгтүн, тэрээр чиний мэдэлд байна, зөвхөн түүний аминд хүрч болохгүй гэв.

7 Тэгээд Сатан ЭЗЭНий оршихуйгаас явж, Иовыг хөлийнх нь улнаас толгойн орой хүртэл нь яр хатиганд бариулав.

8 Тэрээр үнс нурман дунд сууж байхдаа өөрийгөө маажих гэж ваарын хэлтэрхий авав.