10 Тэдний бухнууд зогсолтгүй хээлтүүлж,үнээ мал нь ч зулбахгүй тугал гаргадаг юм.
11 Тэд бяцхан үрсээ сүрэг мал мэт гадагш гаргавал,тэдний үр хүүхдүүд нь ч үсрэн цовхчдог.
12 Хуур, босоо ятганд тэд дуулж,лимбэний эгшигт цэнгэн баярладаг.
13 Тэд өдрүүдээ цэцэглэлд өнгөрүүлээд,мөн гэнэтхэн тэд Үхэгсдийн орон уруу оддог.
14 Тэд Бурханд “Биднээс холд!Таны замыг мэдэх хүсэл ч бидэнд алга.
15 Төгс Хүчит Нэгэн гэж хэн болоод бид Түүнд үйлчлэх ёстой билээ?Түүнээс гуйвал бидэнд ямар ашигтай юм бэ?” гэцгээдэг.
16 Харагтун, тэдний хөгжил цэцэглэл тэдний гарт байдаггүй аж.Нүгэлтний зөвлөгөө надаас хол билээ.