7 Яагаад хорон муу хүмүүс амьдарч,цааш үргэлжлэн, бас маш хүчирхэг болж байна вэ?
8 Үр удмууд нь тэдний нүүрний өмнө тэдэнтэй хамт,мөн үр хүүхдүүд нь тэдний нүдний өмнө бэхэжсэн байна.
9 Тэдний гэр орнууд айдсаас ангид бөгөөдБурханы саваа ч тэдний дээр алга.
10 Тэдний бухнууд зогсолтгүй хээлтүүлж,үнээ мал нь ч зулбахгүй тугал гаргадаг юм.
11 Тэд бяцхан үрсээ сүрэг мал мэт гадагш гаргавал,тэдний үр хүүхдүүд нь ч үсрэн цовхчдог.
12 Хуур, босоо ятганд тэд дуулж,лимбэний эгшигт цэнгэн баярладаг.
13 Тэд өдрүүдээ цэцэглэлд өнгөрүүлээд,мөн гэнэтхэн тэд Үхэгсдийн орон уруу оддог.