9 Тэдний гэр орнууд айдсаас ангид бөгөөдБурханы саваа ч тэдний дээр алга.
10 Тэдний бухнууд зогсолтгүй хээлтүүлж,үнээ мал нь ч зулбахгүй тугал гаргадаг юм.
11 Тэд бяцхан үрсээ сүрэг мал мэт гадагш гаргавал,тэдний үр хүүхдүүд нь ч үсрэн цовхчдог.
12 Хуур, босоо ятганд тэд дуулж,лимбэний эгшигт цэнгэн баярладаг.
13 Тэд өдрүүдээ цэцэглэлд өнгөрүүлээд,мөн гэнэтхэн тэд Үхэгсдийн орон уруу оддог.
14 Тэд Бурханд “Биднээс холд!Таны замыг мэдэх хүсэл ч бидэнд алга.
15 Төгс Хүчит Нэгэн гэж хэн болоод бид Түүнд үйлчлэх ёстой билээ?Түүнээс гуйвал бидэнд ямар ашигтай юм бэ?” гэцгээдэг.