16 Тэд цагаасаа өмнө авагдаж,тэдний сууриуд гол мөрнөөр угаагдаж устсан.
17 Тэд Бурханд “Биднээс холд!”,мөн “Төгс Хүчит Нэгэн тэдэнд юу хийж чадах юм бэ?” гэж хэлсэн.
18 Гэсэн хэдий ч Тэрээр тэдний гэрүүдийг сайнаар дүүргэсэн билээ.Харин хорон муу хүмүүсийн зөвлөгөө надаас хол байдаг.
19 Зөв шударга хүмүүс хараад,баярладаг бөгөөд гэмгүй хүмүүс тэднийг тохуурхаж,
20 “Бидний өстнүүд үнэхээр таслагдаж,тэдний дүүрэн юмсыг гал шатаав» гэцгээдэг.
21 Одоо Түүнийг таньж, Түүнтэй эвтэй байгтун.Ийм л замаар чамд сайн нь ирэх болно.
22 Түүний амнаас зааврыг хүлээн авч,Түүний үгсийг зүрхэндээ үндэслүүлээч.