19 Зөв шударга хүмүүс хараад,баярладаг бөгөөд гэмгүй хүмүүс тэднийг тохуурхаж,
20 “Бидний өстнүүд үнэхээр таслагдаж,тэдний дүүрэн юмсыг гал шатаав» гэцгээдэг.
21 Одоо Түүнийг таньж, Түүнтэй эвтэй байгтун.Ийм л замаар чамд сайн нь ирэх болно.
22 Түүний амнаас зааврыг хүлээн авч,Түүний үгсийг зүрхэндээ үндэслүүлээч.
23 Хэрэв чи Төгс Хүчит Нэгэн уруу эргэвэл, чи дахин сэргэнэ.Хэрэв чи шударга бус байдлыг хол зайлуулаад,
24 алтыг шороонд булж,Офирын алтыг горхинуудын чулуудын дунд орхих аваас,
25 тэгвэл Төгс Хүчит Нэгэн чиний алт болон шилмэл мөнгө болох болно.