7 Тэгвэл шударга хэн боловч Түүнтэй мэтгэлцэхсэн.Би ч өөрийн Шүүгчээс мөнхөд чөлөөлөгдөхсөн.
8 Үзэгтүн, би урагш явдаг боловч Тэр алга,хойш явавч би Түүнийг олж чаддаггүй.
9 Тэрээр зүүн талд ажиллахад би үзэж чаддаггүй.Тэрээр баруун тал уруу эргэхэд би Түүнийг харж чаддаггүй.
10 Гэвч Тэр миний замыг мэддэг.Тэр намайг шалгасан бөгөөд би алт мэт урагш гарч ирнэ.
11 Түүний замаар хөл минь бат замнажБи Түүний замыг сахиж, хажуу тийш хазайсангүй.
12 Би Түүний уруулын тушаалаас холдоогүй.Би Түүний амнаас гардаг үгсийгөөрт минь хэрэгтэй хоолноос ч илүүгээр нандигнасан.
13 Гэвч Тэрээр хосгүй бөгөөдхэн Түүнийг эргүүлж чадах вэ?Сэтгэлдээ хүссэнээ Тэрээр үйлддэг билээ.