1 Тэгээд Иов яриагаа үргэлжлүүлж,—
2 Эрхийг минь хассан Бурхан болоодсүнсийг минь гашуун болгосон Төгс Хүчит Нэгэний амьд буйгаар тангараглая.
3 Миний дотор амь хийгээд хамрын нүхэнд минь Түүний амьсгаа байсаар байх хугацаанд
4 уруул минь үнэхээр шударга бусаар ярьж,хэл минь ч хуурмагийг бувтнахгүй.
5 Та нарыг зөвт гэж тунхаглах нь надаас хол байг!Үхэн үхтлээ би өөрийн үнэнч байдлаа өөрөөсөө холдуулахгүй.
6 Би өөрийн зөв шударгыг баримталж байгаа бөгөөд буцахгүй юм.Миний зүрх амьдралын минь аль ч өдрийг зэмлэдэггүй.
7 Миний дайснууд хорон муу хүмүүс мэт,миний эсрэг босогч зөвт бус хүн мэт байг.