9 Түүнд зовлон тохиолдоход Бурхан түүний хашхирах дууг сонсох уу?
10 Тэрээр Төгс Хүчит Нэгэний тааллыг олох уу?Тэрээр бүх үеүдийн турш Бурханыг дуудах уу?
11 Бурханы хүчээр би чамд зааварлана.Төгс Хүчит Нэгэний тухай би юуг ч нуугаагүй.
12 Үзэгтүн, та бүгд харлаа.Тэгвэл яагаад та нар мунхаг үйл хийнэ вэ?
13 Энэ нь чухамдаа хорон муу хүмүүст Бурханаас оноогддог хувь бөгөөдхаргис хэрцгий хүмүүсийн Төгс Хүчит Нэгэнээс авдаг өв юм.
14 Түүний хөвгүүд олон ч гэсэн тэд илдэнд заяагджээ.Түүний үр удмууд талхаар цадахгүй.
15 Түүний үлдэгсэд тахлаас болж оршуулагдан,бэлэвсэн эмс нь уйлах ч чадалгүй болно.